”ХАР НҮХ” ГЭЖ БАЙСАН Ч ҮНЭНДЭЭ АРАЛ БАЙЖЭЭ
- schedule 2021 оны 11 сарын 9
- chat_bubble 0
Цахим хэрэглэгчид саяхан Google Maps ашиглан Номхон далайн голд томоос том "хар нүх" байгааг илрүүлжээ. Хальтхан харахад үнэхээр харанхуй нүх мэт санагдах тэрхүү обьект интернет хэрэглэгчдийн дунд хэлэлцүүлгийн сэдэв болж, олон сонирхолтой онол, таамаг гарч ирж байв.
Хүмүүсийн сонирхолыг татсан тэрхүү "хар нүх" нь одоогоос 200 жилийн өмнө Оросын судлаачид нээсэн "Восток" хэмээх арал аж.
Хүн амьдардаггүй тус арал нь 0.22 км2 талбай бүхий нутаг дэвсгэртэй бөгөөд Бүгд найрамдах Кирибати улсын эзэмшилд харьяалагддаг юм байна.
Харин Google Maps дээр энэхүү арлыг харсан нэгэн хэрэглэгч зургийг нь хуваалцаад, үүнийг яг юу болох талаар элдэв онол дэвшүүлж эхэлжээ. Зарим нь үүнийг өндөр нууцлалтай цэргийн бааз, зарим нь далд ертөнцтэй холбоод зогсохгүй бүр жинхэнэ Бермудийн гурвалжин гэцгээж байлаа.
Харин нэгэн газар зүйч Восток арлын тухай үнэнийг дэлгэжээ.
Восток арал нь шигүү ургасан ой модны нөлөөгөөр ингэж харлаж харагддаг аж. Хэрвээ та сайн анзаарах юм бол тус арлын сансраас авсан зураг нь хар ногоон өнгөтэй болох нь мэдэгдэнэ. Арал дээрх пизони хэмээх халуун орны мод нь маш шигүү ургадаг бөгөөд өндөр нь 50 м хүрдэг гэнэ.
Гэхдээ цахим хэрэглэгч нар тус арал дээр ямар нэг цэргийн байгууламж байсан учраас ингэж харлуулсан гэж боддог нь цаанаа учиртай. "Google" компани аливаа улс орны стратегийн чухал холбогдолтой байршлуудыг ингэж нуудаг аж.
Австралиас зүүн тийш бараг 9600 километрийн зайд, Хавайгаас өмнө зүгт 2400 гаруй километрийн зайд оршдог Восток нь Номхон далайн хамгийн алслагдмал Линий бүлэг арлуудын нэг хэсэг юм.
Тус арлыг анх 1820 онд оросын аялагчид анх нээсэн бөгөөд өөрсдийн хөлгийн нэрийг өгчээ.
Үүний дараа 1856 онд Востокийг АНУ байгалийн гаралтай бордооны орд хэмээн зарлаж, эзэмшлээ тогтоосон байна. Гэхдээ өнөөг хүртэл эндээс хэн ч бордоо олборлоогүй гэнэ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...